“Эрийн хийморь” барилдаан болно

Хуучирсан мэдээ: 2012.05.08-нд нийтлэгдсэн

“Эрийн хийморь” барилдаан болно

Монголын үндэсний бөхийн холбооноос сар бүр зохион байгуулдаг болоод буй сумын цолтой болон залуу бөхчүүдийн "Эрийн хийморь" барилдааны энэ сарынх тавдугаар сарын 12-нд 14.00 цагт Монгол бөхийн өргөөнд болно. Тус барилдааныг MCS групп дэмжин ажиллаж  байгаа бөгөөд хүчит 512 бөх зодоглох ажээ.

Сонирхуулахад, өмнөх сарын барилдаануудад Хэнтий аймгийн харьяат сумын заан Н.Оюунболд, Төв аймгийн харьяат сумын заан Г.Ганжад, Говь-Алтай аймгийн харьяат сумын заан Б.Энхсайхан, Сэлэнгэ аймгийн харьяат сумын заан Б.Улаалзгана нарын заанууд түрүүлээд байгаа билээ.

Эх сурвалж: www.undesniibukh.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж