АНУ-д ажлын байр нэмэгдсэн ч хувьцаа унаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.05.08-нд нийтлэгдсэн

АНУ-д ажлын байр нэмэгдсэн ч хувьцаа унаж эхэллээ

АНУ-д өнгөрөгч дөрөвдүгээр сард л гэхэд 150 мянган ажлын байр шинээр нэмэгджээ. Ажилгүйдэл өсч, шинээр ажилд орогсдын тоо унаад байсан АНУ-д энэ байдал эерэгээр нөлөөлж эхэлсэн байна. “Гуравдугаар сард ажилгүйдэл 8,6 хувьтай байсан бол дөрөвдүгээр сард 150 мянган ажлын байраар нэмэгдсэн нь сүүлийн долоон сарын туршид хамгийн өндөр үзүүлэлт боллоо”  гэж  АНУ-ын хөдөлмөрийн газрын цахим хуудсанд бичжээ. Гэхдээ АНУ-ын хөрөнгийн зах зээл дээр зарим нэг сөрөг үзүүлэлтүүд ажиглагдсаар байна. Европ болон АНУ-ын хөрөнгийн зах зээлд Dow Jones-ын индекс индекс 2 хувиар, Standard & Poors, Nasdaq-ын хувьцаа хоёр хувиар тус тус унасан ажээ. АНУ-ын эдийн засагт таагүй гэж хэлж болох мэдээлэл байгаа нь газрын тосны үнэ унасаар байна. Одоогийн байдлаар нэг баррель нефтийн үнэ 100 долларт хүрээд байна. Дэлхийн томоохон эдийн засгийн нэг АНУ-д энэ байдал маш сөргөөр нөлөөлж болохыг мэргэжилтнүүд онцолсоор байна. “Барак Обама зөвхөн ажлын байрыг нэмэгдүүлэх талаар бодлого явуулаад байна. Гэтэл хөрөнгийн зах зээлд хувьцаа унаж байна. Газрын тосны үнэ унаж байна. Үүнд хэрхэн анхаарал хандуулах вэ” гэж АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Митт Ромнигийн хэвлэлийн төлөөлөгч Андриа Шолл ярьсан байна. Гэхдээ олон нийттэй уулз­сан уулзалтынхаа үеэр Барак Обама “Ажлын байрыг нэмэгдүүлэхээс гадна өөр олон асуудалд бид шаарлагатай арга хэмжээг авч байгаа. Бидэнд санаа зовох олон асуудал бай­гаа нь ойлгомжтой асуудал” гэж ярьсан юм.

Б.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж