Өмнөд Солонгосын LG компани ч үүнийг үгүйсгэсэнгүй энэ сардаа багтааж шинэ бүтээгдэхүүнээрээ Америкчуудад бэлэг барихаар төлөвлөж байгаагаа зарласан байна. Андройд үйлдлийн системтэй бүтээгдэхүүнээрээ гар утас, таблетын зах зээлд ана мана үзэлцэж буй LG интернэт телевизийн зах зээлд одгүй байгаа. Тэдний эхний гаргасан Google TV өндөр үнэтэй, программын шийдэл нь асуудалтай зэргээс үүдэн борлуулалт тун бага байгаа юм.
Харин шинэ TV нь өөрийн ухаалаг гар утсаар удирдах, TV үзэж суухдаа интернэтэд хайлт хийх, өөрийн дуртай TV суваг болон шоунуудын Apps-аар home page үүсгэх боломж зэргийг бүрдүүлж өгсөн хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна.
Хэрвээ ингэж чадсан байвал тэд интернэт TV-гийн зах зээлд ноёлогч болж чадах юм.