Индонезийн эдийн засгийн өсөлт сүүлийн 18 сарын хугацаанд маш удаан байгааг дэлхийн эдийн засагчид сануулж байна. Үүний хамгийн том шалтгаан нь АНУ болоод Европт нийлүүлэх экспорт унасанд оршиж байгаа ажээ. Энэ жилийн эхний дөрвөн сарын байдлаар эдийн засгийн өсөлт 6.3 хувьтай гарсан байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар төрөөс эдийн засгийн уналтанд хандсан бодлогыг асар удаан боловсруулсан төдийгүй, төсвийн зардлаа багасгаагүйгээс энэ бүхэн үүдсэн гэдгийг хэлээд байгаа юм. Мөн ирэх гурван сард энэ бүгдээс шалтгаалсан инфляцийн өсөлт, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний өсөлт гарч болохыг сануулж байна. “Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх талаар маш хурдан ямар нэгэн шийдэлд хүрэх хэрэгтэй. Тэгэхгүй бол худалдан авагчдад энэ бүхэн сөргөөр нөлөөлнө. Рупигийн ханш ч өнгөрсөн жилийнхээс унаж байгаа. Тиймээс ямар нэгэн шийдэлд хүрэх л хэрэгтэй байна” гэж OCBC банкны ахлах эдийн засагч Гунди Гаяди ярьсан юм. Сүүлийн 10 сарын туршид Индонезийн рупигийн ам.доллартай харьцах ханш 8 хувиар унажээ. Дашрамд дурьдахад Индонезийн эдийн засгийн 60 хувийг хувийн салбарынхан бүтээдэг аж.
Б.БОЛОР