Их Британийн ажилгүйдэл өссөөр байна

Хуучирсан мэдээ: 2012.05.08-нд нийтлэгдсэн

Их Британийн ажилгүйдэл өссөөр байна

Их Британийн хөдөлмөрийн албанаас ажилгүйчүүдийн тоо өсч байгааг мэдэгдлээ. Сүүлийн 5 жилээс эхэлсэн ажилгүйдэл ийнхүү өнөөдөр өндөр төвшинд хүрч байгаа нь энэ юм. Англид байрлах Эдийн засаг, бизнесийн судалгааны төвөөс хэрвээ энэ байдлаараа үргэлжилбэл 2016 он гэхэд ажилгүйпэд 10,6 хувьд хүрнэ гэж мэдэгдсэн юм. Их Британид өнгөрсөн 12 дугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл 45 мянган хүн ажилгүй болсон гэсэн тооцоо гарчээ. 1990 оны эхний гурван сараас хойш байгаагүй өндөр үзүүлэлтийг 2012 оны эхний дөрвөн сард үзүүлжээ. Гэхдээ Умард Ирландад ажилгүйдэл харьцангуй бага байгаа аж. Энд дөрвөн хүн тутмын нэг нь хувийн салбарт ажиллаж байгаа гэсэн тооцоо гарчээ. Харин Лондон болон Зүүн Хойд Англи, Английн баруун хэсгээр ажилгүйдэл ихэсч байгаа аж. “Их Британийн Засгийн газар өнгөрсөн таван жилийн турш нэмэгдсээр байсан ажилгүйдлийн талаар ямар ч арга хэмжээ аваагүй. Үүнээс болоод арван жилийн туршид хамгийн өндөр үзүүлэлтээ харуулж байгаа нь энэ” гэж BBC агентлагийн эдийн засгийн сэтгүүлч Рон Харброн ярьжээ.

Б.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж