Испанийн эдийн засгийн уналт зогсов

Хуучирсан мэдээ: 2010.05.08-нд нийтлэгдсэн

Испанийн эдийн засгийн уналт зогсов

Испанийн дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлт. indexmundi.com сайдын зураг

Испанийн эдийн засаг уналтаас гарлаа. Тус улсын Төв банкны мэдээнээс аван энэ тухай AFP мэдээлсэн байна.

Испанийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2010 оны эхний улиралд 0,1 хувиар нэмэгдэв. Жилийн тооцоогоор ДНБ-ний уналт 1,3 хувьтай байна гэж Bloomberg тэмдэглэжээ.

Европын эдийн засгийн тав дахь нь болох Испанийн эдийн засгийн улирлын өсөлт сүүлийн хоёр жилийн дотор анх удаагаа гарч байна. Эдийн засгийн өсөлт хоёр улирал дараалан унасан уруудалтад тус орны эдийн засаг 2008 оны сүүлчээр орсон билээ. Тэр уналт анх удаагаа 15 жилийн дотор гарсан юм.

2010 оны дөрөвдүгээр сарын сүүлчээр олон улсын чансааны агентлаг Standard & Poor"s тус улсын урт хугацааны зээлийн чансааг “АА+”-ээс “АА” зэрэглэлд үнэлэн “сөрөг” дүгнэлттэй болгосон юм. Тус агентлагийн шинжээчид Испанийн эдийн засгийг хямралаас хойш бүрэн тогтворжоогүй бөгөөд өмнөхийн адил эрсдэлтэй гэсэн байна. Тухайлбал, үүнийг одоо 20 хувь хүрээд байгаа ажилгүйдлийн төвшин үзүүлж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж