
Дэлбэрэлт болсон газар эрэгтэй эмэгтэй хоёр амиа золиослогчийн биеийн хэсэг үлдсэн байсан ч тэднийг амь үрэгдэгсэдийн тоонд оруулахгүй байгаа юм. Нэг алан хядагчийн ам зургийг гаргасан ба генетикийн шинжилгээг хийж байна. Амиа золиослогч нар нь Махачкала хотын 23 настай оршин суугч Ривзан Алиев түүний дүү бүсгүй 19 настай Муслимат байж магадгүй гэж үзэж байна. Тэд дөрөвдүгээр сарын сүүлчээр гэрээсээ явсан бөгөөд тэднийг эрж хайж байсан юм. Life News мэдээлснээр тэдний хамт 29 настай Аминат Курбанова гэдэг бүсгүй бас амь үрэгдсэн бололтой. Тэрээр амиа золиослох гээгүй байсан бололтой. Муслимат Алиева бөмбөгөө цагаас нь эрт дэлбэлсэн учраас тэднийг элсүүлсэгч гэгдэж байгаа Курбанова амь үрэгдсэн бололтой. Аливынхан ба Курбанова нар Хамза нууц нэртэй 24 настай Гусейн Мамаевын дээрэмчдын бүлэгт орж байжээ. Курбанова нь Махачкалагийн орос үндэстэн оршин суугч байгаад бүлгийн дайчны эхнэр болж нэр овгоо сольжээ. Курбановагийн нөхөр ойд орогнон нуугдаж, харин эхнэр нв хотод үлдэн амиа золиослогч нарыг элсүүлэх ажилтай байсан бололтой. Саяхан нөхөр нь алагджээ.