Либертари нам ерөнхийлөгчид нэр дэвшигчээ нэрлэв

Хуучирсан мэдээ: 2012.05.08-нд нийтлэгдсэн

Либертари нам ерөнхийлөгчид нэр дэвшигчээ нэрлэв

АНУ-ын Либертари нам тавдугаар сарын 5-нд ерөнхийлөгчид нэр дэвшигчээ албан ёсоор зарласан байна. Нью-Мексико мужийн захирагч асан 59 настай Гэри Жонсон Лас-Вегаст болсон тус намын их хурлын төлөөлөгчдийн 70 хувийн саналаар ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигч болов.

Жонсон ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард илэрхийлсэн. Үүний өмнө тэрээр Бүгд найрамдах намын сунгаанд оролцохоор  оролдож байсан. Жонсоны хөтөлбөрт  төрийн зардлыг бууруулах мөн марихуана мансууруулах бодисны хэрэглээг албан ёсоор хуульчилж өгөх зэрэг асуудал багтжээ. “Улсын оролцоог бага, Эрх чөлөөг ихээр” гэсэн уриан дор Либертари нам сонгуульд оролцож байна. Үндсэн хоёр намаас бусад намуудын нэр дэвшигчид АНУ-д хамгийн бага санал авдаг. Либертари намын хувьд шилдэг үзүүлэлт нь Эд Кларкийн (Ed Clark) 1980 онд 1,1 хувийн санал авч байсан. Өнгөрсөн сонгуулиар либертари намын Боб Барр (Bob Barr) 0,4 хувийн санал авч байлаа.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж