Улаанбаатарт 19 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2012.05.08-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 19 хэм дулаан байна



2012 оны 05 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

   Баруун болон төвийн нутгаар үүлшиж, нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи говь талын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 12-17 градус, Алтайн өвөр говь болон говь талын нутгаар 26-31 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. 23-25 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 градус дулаан, харьцангуй чийг 27 хувь, агаарын даралт 863  гектопаскаль байв. Даралт өдөртөө буурна.

2012 оны 5 дугаар сарын 09-нөөс 5 дугаар сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

9-нд баруун зүгийн нутгийн зарим газраар түр зуурын бороо, 10-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 11-нд нутгийн төв хэсгээр, 12-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орж, шороон болон цасан шуурга шуурна. Салхи 9-нд баруун зүгийн нутгаар, 10-нд ихэнх нутгаар, 11, 12-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 16-21 градус, Говь талын нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. 10-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар эрс сэрүүснэ.

5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

http://www.tsag-agaar.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж