
Бичиг үсгийн баярыг тохиолдуулан МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуулийн профессор Ш.Чоймааг ШУА-иас "Шинжлэх ухааны тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагнасан байна. Мөн Архангай аймгийн сэтгүүлч, зохиолч Г.Жамц, нийслэлийн 50 дугаар сургуулийн монгол хэлний багш Б.Батбаяр, 105 дугаар сургуулийн багш Б.Норжмаа, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын /Хөтөл/ сургуулийн багш Х.Баярсайхан, Хөвсгөл аймгийн 2 дугаар сургуулийн багш С.Цэцэгмаа, Булган аймгийн Булган сумын сургуулийн багш С.Тунгалаг нарын 21 багш, судлаач, бичиг соёлын зүтгэлтнийг "Үндэсний бичиг үсгээ дэлгэрүүлэгч" цол тэмдгээр шагнажээ.
Д.Жаргал