1.28 их наяд төгрөгийн зээл авчээ

Хуучирсан мэдээ: 2012.05.07-нд нийтлэгдсэн

1.28 их наяд төгрөгийн зээл авчээ

Монгол банк арилжааны банкуудын орон нутаг дахь үйл ажиллагааг тодорхойлох судалгаа гаргасан байна. Ингэхдээ эхний улирлын байдлаар салбар, тооцооны төвийн тоог тогтоосон бөгөөд судалгаанаас үзэхэд Хаан, Хадгаламж, Голомт банк орон нутагт хамгийн олон салбар болон тооцооны төвтэй дүн гарчээ. Орон нутагт арилжааны банкны нийт 1018 салбар, тооцооны төв ажиллаж байгаагаас 101 нь банкны салбар бол 847 нь тооцооны төв байгаа ажээ.  Харин орон нутагт арилжааны банкуудаас энэ оны эхний улирлын байдлаар 1.28 их наяд төгрөгийн зээл авсан тухай судалгааг Монгол Банкнаас мэдээлж байна. 

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж