Монголын хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 87 жилийн ойн баяр маргааш тохионо. Энэ удаагийн баярын өдрийг тохиолдуулан “Хүүхдээ сонсъё” өдөрлөгийг зохион байгуулах аж. Маргааш өглөө 09.30 цагт Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөх бол дараа нь “Монголын хүүхдийн ордон”-д хүүхдийн байгууллагын ахмад ажилтнуудыг хүлээн авч уулзах ажээ. Өдөрлөгийн үеэр хүүхдийн эрх, хамгаалал, хүүхдийн хөгжил оролцооны баримт бичгийг танилцуулах, хүүхдийг сонсох, хүүхдэд мэдээлэл өгөх үйлчилгээ үзүүлж, хүүхдийн найз 1979, 123 утасны үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах юм байна.
Д.ЖАРГАЛ