ТУЗ-ийн гишүүдээ сонгож амжаагүй байна

Хуучирсан мэдээ: 2010.05.08-нд нийтлэгдсэн

ТУЗ-ийн гишүүдээ сонгож амжаагүй байна


Тавантолгойн ашиглалт олборлолтод үндэсний компаниуд хамтдаа оролцохоор санаа шулуудан “Монгол-999” үндэсний компаниудын нэгдлийг байгуулсан. Хэдийгээр мянган компанийг нэг сая төгрөгийн босготойгоор бүртгэнэ гэж байсан ч бүртгүүлэгчдийн тоо 1600-д хүрсэн тухай мэдээлэл тархаад байна. Яг хичнээн компани нэгдээд байгаа талаар ажлын хэсгийнхнээс тодруулахыг хүссэн боловч утсаа авах хүн олдсонгүй. Ямартай ч “Монгол-999”-ийнхэн хоёр өдрийн турш хуралдаж, компанийнхаа дүрмийг батлаад байна. Харин ТУЗ-ийн гишүүдээ сонгож хараахан амжаагүй байгаа бөгөөд ТУЗ-өө хэдэн хүнээс бүрдэхийг ч шийдэж амжаагүй байгаа ажээ. Анх 21 хүнийг ТУЗ-д сонгохоор ярилцаж байсан ч сүүлдээ 13, 51 гэсэн хоёр тоог санал болгосон байна.Тус компанийн хувь заяа ТУЗ-ийн гишүүд хэн байхаас, тэр хүмүүс нь хэр шударга ажиллахаас шууд шалтгаалах билээ.  “Монгол-999” монголчуудын эв нэгдлийн баталгаа болон гарч ирсэн шигээ ард түмний язгуур эрх ашгийн төлөө ажиллах ёстой гэдэг дээр олон хүн санал нэгдэж байгаа юм.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж