Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг 2012 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр А / 105 тоот захирамж гарган, тус аймгийн нутаг дэвсгэрт байгаа хатуу хучилттай зам дээгүүр бүрэн жин нь 44 тонноос дээш хүнд машин зорчихыг хориглосон заалт оруулсан байна. Энэхүү захирамжаа Автозамын тухай болон Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, ЗТБХБ-ын сайдын тушаалыг үндэслэж гаргажээ. Захирамжын хэрэгжилтэнд аймгийн МХГ, Тээвэр, Автозамын газар, Цагдаагийн газар хяналт тавин ажиллаж байгаа юм байна. Уг захирамжинд зөрчил гаргасан автомашиныг улсын орлого болгох хүртэл арга хэмжээ авах гэнэ.
Э.САРАА