Хэнтий аймгийн Батноров сумын нутагт нутаглаж буй малчин Э-гийн хотонд өвчний сэжиг бүхий үнэг ирж, үхсэн байсныг малчин Э сумынхаа ЗДТГ-т мэдэгджээ. Аймгийн Мал эмнэлгийн албанаас ажлын хэсэг гарган шинжилгээ авсан байна. Шинжилгээний урьдчилсан байдлаар үхсэн үнэгнээс галзуу өвчний шинэ илэрсэн хэдий ч оношийг баталгаажуулахаар Улсын Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид хүргүүлээд байгаа гэнэ. Голомтын газрын айлын таван хүнийг вакцинд хамруулсан бөгөөд үнэгтэй ноцолдсон хоёр нохойг устгажээ.
Э.САРАА