“Хүжийн гал” төсөл хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.07-нд нийтлэгдсэн

“Хүжийн гал” төсөл хэрэгжүүлнэ

“JCI Монгол” байгууллагаас Монгол Улсын есөн дүүрэг, 21 аймагт тавдугаар сарын 8-12-ны хооронд “Хүжийн гал” төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Энэ төслийн хүрээнд тусгай бэлтгэгдсэн багш нар лекц унших юм байна. БСШУЯ-аас төслийг дэмжих үүднээс орон нутаг дахь салбар нэгж, дунд сургуулиудад үүрэг чиглэл өгч байгаа гэнэ. Зохион байгуулагчид төгсөгчдийн 80 орчим хувь нь лекцэнд хамрагдана хэмээн тооцоолж байгаа аж. Мөн мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээ ашиглан 100.000 гаруй хүнд “Хүжийн гал” төслийн мэдээллийг хүргэхээр ажиллаж байна. Уг төслийг “АПУ” ХХК, “Тотаl muzic” компаниуд ивээн тэтгэж байгаа бөгөөд амьдралынхаа шинэ алхамыг хийж, хувь хүн болж төлөвших нь өөртөө төдийгүй улс эх орондоо оруулж буй үнэтэй хувь нэмэр гэдгийг хүүхдүүдэд ойлгуулах зорилготой ажээ.

Э.Сараа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж