Нийгмийн даатгалын байгууллага үүсч, хөгжсөний түүхт 70 жилийн ойг Увс аймгийн нийгмийн даатгалын газраас дөрөвдүгээр сарын 28-ны өдөр тэмдэглэлээ. Ойн баярын хүрээнд “Даатгуулагчдад инээд бэлэглэх 7 хоног”, “Ахмадаа хүндэтгэх 7 хоног”, “Даатгал таны 7 хоног” зэрэг ажлуудыг зохион байгуулсан байна.
Ойн баярын Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны тэргүүний ажилтан цол тэмдгээр гэрээт харуул Ш.Нина, Л.Цэцэгсайхан, архивч хөрөнгө хариуцсан ажилтан А.Тунгалаг, жуух бичгээр ЭМДаатгалын тасгийн дарга Г.Энх-Сайхан, хяналтын байцаагч Г.Мөнхцэцэг, Нийгмийн даатгалын ерөнхий газрын хүндэт ажилтан цол тэмдгээр сайн дурын даатгалын байцаагч Ж.Цэрэннадмид, Баянхутаг сумын байцаагч Б.Оюунбат, аймгийн хүндэт тэмдгээр өндөр настан Л.Мира, Ч.Нямсүрэн,А.Амгаланбаатар, Ц.Мягмарсүрэн, Л.Пүрэвсүрэн зэрэг хүмүүс шагнагдлаа. Мөн тус ойн баяраар ажил олгогч даатгуулагч иргэддээ Нийгмийн даатгалын хэлтсийн ажилчид бэлтгэсэн тоглолтоо үзүүлж сонирхуулав.
Д.Жаргалмаа / Увс /