Өмнөговийн сагсчид улсад аваргалав

Хуучирсан мэдээ: 2012.05.07-нд нийтлэгдсэн

Өмнөговийн сагсчид улсад аваргалав

Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар улсын хэмжээний бүх ЕБС-ийн сурагчдын дунд “Мөрөөдлийн аян” зохион явуулсан билээ. Уг аян нь сурагчдын дунд сагсан бөмбөгийн шилдэг баг шалгаруулах зорилготой бөгөөд Өмнөговь аймгийн Баяндалай сумын Ч.Батсүх захиралтай 12 жилийн сургуулийн биеийн тамирын багш А.Идэрцогоор удирдуулсан бага ангийн сурагчдын сагсан бөмбөгийн баг алтан медаль, хоёр сая төгрөгийн шагнал хүртжээ. Тус баг нь Өмнөговь аймгийн хэмжээнд аваргалж байсан бөгөөд бага ангийн сургачид сагсан бөмбөг тоглох авьяас чадвартайгаа улсад ийнхүү харуулсан байна. Орон нутгийн зүгээс биеийн тамир, спортыг хөгжүүлэх чиглэлээр байнга анхаарч ажилладаг бөгөөд сүүлийн гурван жилийн хугацаанд тус салбарыг хөгжүүлэхэд орон нутгийн төсвөөс 5 тэрбум 141,9 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ. Ингэж орон нутгийн удирдлагын зүгээс анхаарч ажилласан нь аймаг орныхоо тамирчдын нэрийг улсад гаргаж, амжилтын түүчээ болоход хамгийн чухал нөлөөлсөн гэж мэргэжлийн хүмүүс онцлон хэлсэн байна.
                                                                                                                                       Э.САРАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж