Манай улсын арилжааны банкинд бохир мөнгө угаасан гэх хэргийг ТЕГ-ын мөрдөн байцаах хэлтэст шалгаж байгаад прокурорын хяналтад шилжүүлсэн гэх мэдээлэл зарим хэвлэлд гарчээ. Уг хэрэгт Соловьев Александр Сергеевич гэх Беларусь, Киргизийн харьяалалтай иргэн холбоотой гэх мэдээлэл ч байгаа юм. Дээрх мэдээллийн талаар Нийслэлийн прокурорын орлогч Е.Сагсайгаас тодрууллаа.
-Монгол Улсын арилжааны банкинд мөнгө угаасан хэргийг прокурорт шилжүүлсэн гэх мэдээлэл гарсан байна?
-Монгол Улсын арилжааны банкинд мөнгө угаасан хэргийг прокурорт шилжүүлсэн гэх мэдээлэл гарсан байна?
-Хэрэгт хяналт тавьж байгаа. Шалгаж дуусаагүй байна.
-Гадаадын иргэн “Голомт” банкинд мөнгө угаасан нь тогтоогдсон гэдэг үнэн үү?
-“Голомт” банкинд мөнгө угаасан нь тогтоогдсон гэдэг мэдээлэл ташаа. Бид тийм мэдээлэл цацсан хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд залруулга хийлгэхээр албан бичгээр хандаад байна. Шүүхээр шийдэгдээгүй хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй.
С.ОТГОН