Lady Gaga-гийн дизайнер утас цэнэглэдэг даашинз хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.07-нд нийтлэгдсэн

Lady Gaga-гийн дизайнер утас цэнэглэдэг даашинз хийнэ

Дуучин
Lady Gaga-гийн этгээд, хачин хувцсыг оёсон Япон гаралтай дизайнер
загварын брэнд гаргахаар төлөвлөж байгаа гэнэ. 34 настай Никола
Формичетти ирэх оны дундуур Нью-Йорк хотод загварын шоугаа хийх  аж.
Никола 2010 оны MTV хөгжмийн наадмын үеэр дуучин Lady Gaga-гийн өмссөн
махан даашинзыг хийсэн юм. Хөгжмийн ертөнцөд дуучин Lady Gaga-г жинхэнэ
дуулианы эзэн болгосон тэр даашинз Николад жинхэнэ урам зориг өгсөн
гэдэг. Тэрбээр одоо Хонгконгод хай-технологид үндэслэсэн дижитал хувцас
хийх төсөл дээр ажиллаж байгаа аж. “Нэг ижил хөвөн даавуу, материал, нэг
техникийг бид хэдэн зуун жил хэрэглэж байна. Гэхдээ бидэнд өөр шинэлэг
зүйл хэрэгтэй” хэмээн ярьж буй Никола нарны энергээр халж, гар утас
цэнэглэдэг даашинз бүтээх гэж байгаа гэнэ.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж