Авлига авсан шүүгчийн хурал хойшлов

Хуучирсан мэдээ: 2012.05.07-нд нийтлэгдсэн

Авлига авсан шүүгчийн хурал хойшлов

Төв аймгийн Сум дундын II шүүхийн шүүгч Д.Оюунжаргалд холбогдох авлигын хэргийг өнгөрсөн баасан гаригт Хан-Уул дүүргийн шүүхэд хэлэлцэх байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшилсон байна. Хан-Уул дүүргийн шүүх өмнө нь энэ хэргийг шийдвэрлэж, түүнд хоёр жилийн хорих ял оноосон боловч Улсын Дээд шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаар дахин хэлэлцэхээр болсон юм. 

Хэргийг сануулахад, шүүгч Д.Оюунжаргал нь албан тушаалаа ашиглаж, бусдын эд хөрөнгө бүлэглэн дээрэмдсэн хэрэгт холбогдож саатуулагдсан Б.Дарханбаатар, Б.Болд-Эрдэнэ, Я.Алтан-Од, О.Ганбаатар нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлнэ, эрүүгийн хэргийг нь тэдэнд ашигтай шийдвэрлүүлж өгнө хэмээн ар гэрийнхнээс нь 2.9 төгрөг залилан авсан, Баянгол дүүргийн шүүхээр шийдвэрлэсэн Ш.Батмөнхийн хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлүүлнэ гэж түүний эхнэр Ц.Отгонсүрэнгээс 10 сая төгрөг авсан хэрэгт холбогдсон юм. Түүнээс гадна 2009 онд П.Батдагвад холбогдох хэргийг шийдвэрлэхдээ тус хэргийн холбогдогчид мөнгө хэрэгтэй байгаагаа хэлж, улмаар түүний эгч П.Алтанцэцэгээс зээл нэрээр 3.5 сая төгрөг авлигад авсныг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас тогтоогоод байгаа юм. 

                                    Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж