LinkedIn сайтын хувьцаа өсчээ

Хуучирсан мэдээ: 2012.05.07-нд нийтлэгдсэн

LinkedIn сайтын хувьцаа өсчээ

Нийт 160 гаруй сая ажил хэрэгч хүмүүсийг өөртөө нэгтгэсэн олон нийтийн сүлжээ сайт LinkedIn компанийн хувьцаа Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээрх нэгж тутам 10 хувиар өссөн байна. Энэ нь тус компанийн хувьцааны хамгийн дээд үзүүлэлт бөгөөд 120 ам.долларт хүрсэн гэсэн үг юм.
Тус сайтын хувьцааны ханш огцом өсөх болсон шалтгааныг шинжээчид хэрэглэгчдийн тоо сүүлийн гурван сар 8 хувиар өсч 150 саяас 161 сая болсонтой холбон тайлбарлаж байна.
Тус компани нь анх 2011 онд гаргаж байсан ба нэгж хувьцааны үнэ 45 ам.доллар байжээ.

Н.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж