В.Путин ерөнхийлөгчийн тангараг өргөлөө

Хуучирсан мэдээ: 2012.05.07-нд нийтлэгдсэн

В.Путин ерөнхийлөгчийн тангараг өргөлөө

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тангараг өргөхөөр Кремлийн ордонд хэдхэн хоромын өмнө очжээ. В.Путин тусгай хамгаалалтын дор лимузинээр Кремлийн ордонд зочилсон байна.  2000-2008 оны хооронд ОХУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан В.Путин Кремлийн ордонд тангараг өргөхөөр улаан хивсэн дээгүүр гурав дахь удаагаа алхалж буй нь энэ юм. Кремлийн цаг 12 цагийг цохихтой зэрэгцэн түүнийг ордонд орж ирэхэд ордонд хуран цугласан хүмүүс ёслол төгөлдөр угтав. В.Путины тангараг өргөх ёслолыг нээж ОХУ-ын одоогийн Ерөнхийлөгч Д.Медведев үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ өнгөрсөн дөрвөн жил дэх нийгэм, эдийн засгийн өөрчлөлтөд В.Путины үүрэг их байсныг онцлон,  ерөнхийлөгчийн сонгууль олон сорилттой тулгарсан ч шударгаар явагдсан хэмээжээ. В.Путин “ОХУ-ын ерөнхийлөгчийн хувьд би Үндсэн хуулиа дээдлэн сахиж, ард түмнийхээ аюулгүй байдлыг сахин хамгаалж, хүний эрх чөлөөг дээдлэн хүндэлнэ” хэмээн тангараглав. 

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж