“Ялалтын баяр”-ын тэмцээн болов

Хуучирсан мэдээ: 2012.05.07-нд нийтлэгдсэн

“Ялалтын баяр”-ын тэмцээн болов

Зөвлөлийн ард түмэн, Германы фашизмыг бут цохисны түүхт 67 жилийн ойн хүрээнд Эрдэнэт хотноо тавдугаар сарын 4-6-ны хооронд ширээний теннисний тэмцээнийг өсвөр, залуучууд, ахмадын ангилалд зохион байгууллаа.

Тус тэмцээнийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК 2002 оноос тасралтгүй зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээнд 18 байгууллагын 280 орчим тамирчин ганцаарчилсан болон багийн төрөлд өрсөлдөв. Тэмцээнийг дүнг танилцуулья.

14-өөс доош нас:

Охид:
1. Б.Азжаргал (БТДуС)
2. Т.Энхжаргал (Хөтөл)

3. Э.Цэндсүрэн (Хөтөл)

    Хөвгүүд:

    1. Ө.Хүслэн (Хангарьд)

    2. Д.Чулуудай (Оч)

    3. Ө.Лхагвасүрэн (Оч)

      Идэрчүүд 15-17 нас:

      Эмэгтэй:

      1. А.Анх-Эрдэнэ (МБАТ XIII их наадмын мөнгөн медальт, 2012 оны багийн ДАШТ-нд оролцсон)

      2. Н.Дэлгэрмаа (Оч клуб)

      3. Т.Индра (Оч клуб)

        Эрэгтэй:

        1. Ц.Мөнхжин  (Оч клуб)
        2. Д.Чинзориг (Оч клуб)

        3. Ё.Батдэлгэр (Хөвсгөл аймаг, 2012 оны багийн ДАШТ-нд оролцсон)


          Залуучууд ангилалд:


          Эмэгтэй:

          1. Спортын мастер Б.Энхжин (Шинэ эргэлт)

          2. Спортын дэд мастер Т.Биндэрья (ШУТИС)

          3. Спортын дэд мастер А.Анх-Эрдэнэ (Оч клуб)

            Эрэгтэй:

            1. Спортын мастер Э.Лхагвасүрэн (ШУТИС, 2012 оны багийн ДАШТ-нд оролцсон)

            2. Спортын мастер Л.Баярмагнай (Шинэ эргэлт)

            3. Спортын дэд мастер Т.Баатарсүрэн (Болгари)


              БАГ:
              (36-49 нас) Эмэгтэй баг

              1. “Эрчим” баг (ОУХМ О.Бадамцоо, Д.Наранцацралт, Д.Оюунцэцэг)

              2. “Хангарьд” клуб (Г.Даваасүрэн, Х.Дэлгэрмаа, Ц.Мөнхцэцэг)

              3. “УБЦТС” ХК (Д.Алимаа, Ш.Оюунаа, С.Сайнтэгс)

                Эрэгтэй баг

                1. “Бабай” ХХК (ОУХМ Т.Энхтөр, Д.Энхбаатар, С.Алтанбагана)

                2. “Оч” клуб (ОУХМ С.Галбадрах, Г.Жаргалсайхан, ОУШүүгч Ж.Болд)

                3. “Орхон” баг (Ц.Нямаа, М.Батзориг, Н.Машбат)

                  БАГ: 50-иас дээш нас

                  Эмэгтэй баг:

                  1. Спортын мастер Д.Оюунчимэг ахлагчтай “Жигүүр гранд” ХХК

                  2. Спортын мастер Б.Одончимэг ахлагчтай “Хангарьд” клуб

                  3. Ж.Эрдэнэчимэг ахлагчтай “Булган” баг

                    Эрэгтэй баг:

                    1. Спортын мастер Д.Баярмагнай ахлагчтай “Хангарьд” клуб

                    2. Спортын мастер Д.Цэндгэрэл ахлагчтай “Хан-Уул” дүүргийн баг

                    3. МУ-ын таван удаагийн аварга, ОУХМ П.Болд ахлагчтай “Жигүүр гранд” баг тус тус шалгарлаа.

                      Дашрамд дуулгахад, тавдугаар сарын 15-19-нд “Дархан хүнс” ХК-ийн нэрэмжит ахмадын 15 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дархан хотод болох юм байна.

                      Ч.БОЛОР
                      NewsMN Гар утасны хувилбар Татах
                      NEWS.mn

                      Мэдээллийн эх сурвалж