– Хүний хөгжил сангаас сар бүр олгож байгаа 21 мянган төгрөгийг өнгөрсөн жил авч чадаагүй хүмүүс одоо нөхөн авч болох уу?
-Болно. Тухайн хүн иргэний шинэчилсэн бүртгэлдээ хамрагдсан л бол Хүний хөгжил сангаас бэлнээр олгож байгаа сар бүрийн 21 мянга төгрөгийг авах эрх үүснэ.
-21 мянгийг энэ зургадугаар сарыг дуустал олгоно. Үүнээс өмнө авч чадахгүй бол нөхөн авч болох уу?
-21 мянган төгрөгийг долдугаар сар хүртэл олгоно. Тухайн хүний нэр дээр данс үүссэн байгаа учраас нөхөн авч болно.
-Данснаас буцаан татахгүй гэсэн үг үү. Зургадугаар сардаа багтааж авч чадахгүй бол нөхөж олгохгүй, мөнгийг нь эргүүлэн улсын орлого болгоно гэсэн ойлголт хүмүүст байна л даа?
-Данснаас буцаан татахгүй. Ер нь нөхөж авч болно, тухайн хүний дансанд нэгэнт байршчихсан байгаа учраас.
-Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөгийг хэзээнээс олгож эхлэх вэ. Уг нь дөрөвдүгээр сараас 330 мянган төгрөг олгоно гэж байсан ч одоо хүртэл иргэд мөнгөө авч чадаагүй байна?
-Сангийн яамнаас ойрын хугацаанд санхүүжилтийг нь гаргаж өгөхөөр яригдаж байна.