Ираны газрын тосны импортыг бууруулахыг Энэтхэгт тулгав

Хуучирсан мэдээ: 2012.05.07-нд нийтлэгдсэн

Ираны газрын тосны импортыг бууруулахыг Энэтхэгт тулгав

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон эрчим хүчээр ангаж цангасан Энэтхэг улсыг Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоох хориг арга хэмжээг дэмжиж, тус улсаас импортолдог газрын тосны импортын хэмжээгээ бууруулахыг ятгаж байгаа гэнэ. Энэтхэгт албан ёсны айлчлал хийж буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон өчигдөр Колкота хотын захиргаанд очиж мэдэгдэл хийхдээ Энэтхэгт газрын тосны өөр эх сурвалж хайх боломж бий гэжээ. Энэтхэг улс Иранаас импортолдог газрын тосны хэмжээг тодорхой хэмжээгээр бууруулсныг Хиллари Клинтон дэмжин сайшаасан боловч газрын тосны импортоо дахин бууруулахыг ятгаж байгаа гэнэ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргаа Ираны энхийн зориулалтаар ашиглана гэж буй цөмийн хөтөлбөрийг зогсоохын тулд тус улсын газрын тосны импортыг зогсооход чиглэсэн хууль баталсан билээ. Энэтхэг улс Иранаас импортолж буй газрын тосны хэмжээг дахин бууруулахгүй бол АНУ ирэх зургадугаар сард тус улсын эсрэг хориг тавина гэж мэдэгдсэн байна.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж