Cheryl Cole, Will.i.am нар хамт буудалд хоносон уу? | News.MN

Cheryl Cole, Will.i.am нар хамт буудалд хоносон уу?

Хуучирсан мэдээ: 2010.05.08-нд нийтлэгдсэн

Cheryl Cole, Will.i.am нар хамт буудалд хоносон уу?

“Black eyed peas” хамтлагийн дуучин, реппэр Will.i.am өөрт нь Английн дуучин
бүсгүй Cheryl Cole маш ихээр таалагддаг тухайгаа саяхан хэвлэлийнхэнд хэлж байсан. Тэр ч бүү хэл Cheryl Cole “Энэ дэлхий дээрх хамгийн хөөрхөн хүүхэн” гэж боддогоо хэлсэн. Харин түүнээс хойш тэднийг дурлалын холбоотой болсон байж магадгүй гэсэн мэдээлэл цацагдах болоод байгаа. Харин өнгөрсөн 7-ны шөнө “Black eyed peas” хамтлаг Лондонгийн “O2 Arena”-д тоглолтоо хийсний дараа 35 настай реппэр Will.i.am зарим эмэгтэй танил найзуудынхаа хамт шөнийн клубт орцгоожээ. Cirque Du Soir клубт үүр цайтал шахам наргисан Will.i.am Лондонд байрлаж байсан буудал руугаа нэгэн нууцлаг эмэгтэйтэй цуг орж яваад папарацийнхны дуранд өртсөн байна. Түүнтэй цуг зочид буудал руу орж явсан эмэгтэй гэрэл зурагчдаас нуугдаж, толгой дээгүүрээ цагаан хүрэм нөмөрч явсан юм. Папараццийнхан тэрхүү эмэгтэйг Cheryl Cole байж магадгүй гэж сэжиглэж байгаа аж. Хэрвээ тийм бол саяхан хөлбөмбөгчин нөхөр Ashley Cole-оос салсан Cheryl Cole өөрийнх нь гоо үзэсгэлэнд дурласан реппэр Will.i.am-тай амрагийн холбоотой болсон бололтой.

Ж.Индра

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-05-08 202.179.13.210

Ashley muu mald iim busgui dahij oldku dee

Avatar

Зочин 2010-05-08 202.170.64.114

peee hugshin zalu 2

Avatar

Зочин 2010-05-08 203.91.114.3

USA -S DONGOJ ORJ IRSEN 2003 ONII TSAIVAR NOGOON ONGOTOI SUPER DISKEN NIKEL OBUDTAI DOTROO SANSRIIN GPS RADIO STANTSTAI LEXUS 470 AUTOMASHIN ZARNA UTAS 99939396 91612268

Avatar

Зочин 2010-05-08 202.170.85.210

araich dee tookhgui bailgui dee cheryl

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж