“Мониторинг-21” судалгаа хийжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.07-нд нийтлэгдсэн

“Мониторинг-21” судалгаа хийжээ

“Мониторинг-21” судалгаа шинжилгээний албанаас судалгаа хийсэн байна. Үүнд, Дорнод аймгийн төв Хэрлэн болон бусад 14 сумын хэмжээнд санамсаргүй түүвэрлэлтийн аргаар сонгож, 1200 орчим хүнээс мэдээлэл цуглуулсан байна. 2011 оны албан ёсны статистик мэдээгээр Дорнод аймгийн суурин хүн амын 74473 болсон бөгөөд үүнээс сонгуулийн насны 50351 хүн байна. Сонгуулийн насны хүн амын 48.7 хувь нь эрэгтэй, 51.3 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

СУДАЛГААНЫ ҮР ДҮН

Судалгаанд оролцогчдыг насны бүлгээр авч үзвэл 51.1 хувь нь 18-30 насны залуучууд, 40.8 хувь нь 31-50 насныхан, 8.1 хувь нь 51-ээс дээш насныхан байна.

Судалгаанд хамрагдагсан хүмүүсийн 62.4 хувь нь эмэгтэй, 37.6 хувь нь эрэгтэйчүүд байна. Энэ нь судалгааг гол төлөв худалдаа үйлчилгээний газраар явж авсан ба түүнд эмэгтэйчүүд их ажилладаг ба үйлчлүүлэгчид нь ч мөн адил эмэгтэйчүүд байсантай холбоотой юм.

Судалгаанд оролцогчдын  47,3 хувь нь бүрэн дунд боловсролтой, 21,8 хувь нь дээд боловсролтой, 16,4 хувь нь тусгай дунд боловсролтой иргэд байлаа.

Дорнод аймгаас 2008 оны сонгуульд сонгогчдын 32.6 хувь МАХН, 44.4 хувь нь АН, 4.5 хувь нь ИЗН, 2.5 хувь бусад намуудад саналаа өгсөн бол 16.0 хувь нь саналаа өгөөгүй гэсэн байна. 2012 оны сонгуульд намуудын төөрөгдлөөс болж сонгогчдын санал хуваагдаж үүний үр дүнд АН намаас нэр дэвшигчид ялалт байгуулах прогноз харагдаж байна. Ер нь аль ч шатны сонгуульд нийт сонгогчдын дунд сул 5.0 хувийн идэвхгүй сонгогчидын хэсэг байдаг.

Эрх баригч хоёр намын хийсэн ажлуудаас иргэдийн санаанд илүү их нийцэж байгаа нь “Монгол хүн 2020” эдийн засгийн цогц хөтөлбөрийн хэлэлцүүлгийг 52.7 буюу сонгогчдын тал илүү нь дэмжиж байна. Харин 19.1 хувь нь МАХН-ын нэр, үзэл баримтлалаа солисон явдал нь зөв гэжээ.

2012 оны сонгуульд сонгогчид намуудын мөрийн хөтөлбөр амлалт, нэр дэвшигчийг голлон анхаарна. Судалгаан оролцогчдын 43.7 хувь нь мөрийн хөтөлбөр, 35.1 хувь нь хүнийг нь харна, 11.7 хувь нь намын харъяаллыг бас харгалзан үзэх юм байна.

Сонгогчдын сэтэгхүй улс төрийн намууд амалсан амлалт нь 4 жилдээ багтан тодорхой хэсэг нь хэрэгжчихдэг учир энэ удаа мөн л намуудын мөрийн хөтөлбөрт анхаарал хандуулж байна. Энэ нь АН, МАН хоёр хувьд л гэсэн үг юм. 2012 оны сонгуульд нэр дэвшигчдэд нам, нэр хүнд сонгуульд өрсөлдөхөд нь гол чухал байр суурь эзлэх биш харин мөрийн хөтөлбөр, амлалт, тухайн хүнийг олон нийтэд сайн гэж итгүүлэх явдал нь хамгийн чухал байна.

Сонгуулийн талаарх сонгогчдын гол хүлээлт

2012 оны сонгуульд АН ялна. Монголын нийгмийн давхраажил ПИРАМИД тогтоцтой учир суурь хэсгийн сонгогчид тооны илүүгээр МАН, МАХН-ын саналыг 2 хуваах болно. Энэ нь судалгааны дүнгээр тодорхой харагдаж байна. Нийгмийн суурьшсан энэ сэтгэл зүй сонгуулийн компант ажлын үед ч тэр нэр дэвшигчээс үл хамааран хэвээр байх болно. Нэр дэвшигчийн рейтинг намын нэрээ ихэвчлэн өсөх учир нам тодотголтой тоглолтыг хийх хэрэгтэй. Залуучуудын сонгуулийн идэвхийг сэргээж тэднийг 100 хувь санал өгүүлэх нь хамгийн чухал.

Судалгаанд хамрагдагсдын 38,3 хувь нь ирэх 2012 оны сонгуульд АН-ыг дэмжиж саналаа өгнө гэсэн бол МАХН-д 16,2, МАН-д 15,5 хувь нь тус тус  өгнө гэжээ.

2012 оны сонгуульд дэмжих нам

УИХ-ын 2012 оны сонгуулийн  Дорнод аймгийн тойрогт АН-аас нэр дэвшигчид ялалт байгуулах нь тодорхой харагдаж байна. Нэр дэвшигчдийн рейтингийг сум тус бүрээр доорх хүснэгтэд үзүүлэв.




2012 оны сонгуульд Дорнодчуудын онцолж буй улстөрчдийн рейтинг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж