“Ирээдүйн аваргууд” их наадам болно

Хуучирсан мэдээ: 2012.05.07-нд нийтлэгдсэн

“Ирээдүйн аваргууд” их наадам болно

“Болор Луу” продакшны санаачилгаар Монголын Сүмо бөхийн холбоо, “Хакухо” сан, МҮОНТ-ийн II сувагтай хамтран “Ирээдүйн аваргууд” хүүхдийн сүмо бөхийн их наадмыг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Тус наадам тавдугаар сарын 12-нд эхлэх юм.

Уламжлал болсон энэ наадамд 9-15 насны сүмо сонирхогч хүүхэд багачууд хүч үзэх ба насны ангилал бүртээ түрүүлсэн болон амжилттай сайн барилдсан найман хүүхэд их аварга Хакухогийн зардлаар арванхоёрдугаар сард Япон улсад болох түүний нэрэмжит хүүхдийн цомын тэмцээнд барилдах юм.

Мөн хүүхдийн хөгжлийг дэмжин, наадмыг анхнаас нь ивээн тэтгэж байгаа Хасбанк, Скайтел зэрэг байгууллагуудын нэрийн бүтээгдэхүүнээр сүмоч хүүхдүүдийн амжилтыг мялаах болно.

 “Ирээдүйн аваргууд” хүүхдийн сүмо бөхийн их наадам 2010 оноос эхлэн хүүхдийн сүмогийн цол олгож эхэлсэн бөгөөд энэ жил уламжлал ёсоор сүмоч хүүхдүүдийн амжилтыг цолоор урамшуулах болно.

2006 оноос хойш 30 гаруй хүүхдийг Япон улсаар аялуулж, тэмцээн уралдаанд амжилттай оролцуулаад байгаа уг наадмын бүртгэл тавдугаар сарын 3-10-ны хооронд Их шавийн дээд сургууль, Хакухо сангийн байранд үргэлжилж байна.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж