Н.Энхбаярыг суллах эсэхийг шийднэ

Хуучирсан мэдээ: 2012.05.07-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярыг суллах эсэхийг шийднэ

Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг суллах уу, эсвэл Урьдчилан хорих 461 дүгээр үргэлжлүүлэн хорих уу гэдэг асуудлаар тун удахгүй Сүхбаатар дүүргийн шүүхэд хуралдах гэж байна. Хурал 16.00 цагт эхлэх бөгөөд Сүхбаатар дүүргийн шүүгчид болоод МАХН-ын даргын өмгөөлөгчид оролцох ажээ.

МАХН-ын дарга Н.Энхбаяр нь хуурай өлсгөлөн зарлаад 80 орчим цаг болж байгаа юм. Түүний биеийн байдал маш хүнд байгаа тул МАХН-ын гишүүд, дэмжигчид болоод Н.Энхбаярын ар гэрийнхний зүгээс нэн даруй суллаж, мэргэжлийн эмнэлэгт шилжүүлэх хүсэлт тавьсан билээ.

Д.Жаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж