“Mongolian Death Worms” Өнөөдөр гарна

Хуучирсан мэдээ: 2010.05.08-нд нийтлэгдсэн

“Mongolian Death Worms” Өнөөдөр гарна

“Sci-Fi” телевизийн суваг “Монголын олгой хорхой” нэртэй нэгэн уран зөгнөлт киног гаргах гэнэ. 2009 онд ийм нэртэй шинжлэх ухааны баримтат киног бүтээж байсан ба түүнээс сэдэвлэн олны анхаарлыг татсан зөгнөлт кино бүтээгджээ. Хэсэг эрдэмтэд Монголын цөлөөс олгой хорхой олж судалгаанд ашиглах зорилгоор Америкт авчрах ба улмаар хорхой алдагдаж генд нь өөрчлөлт орон аварга махчин араатан болж хувирна. Замдаа таарсан болгоныг идэх аймшигт хорхойг харуулсан энэхүү киног “Sci Fi” телевизийн 2.2 сая үзэгч үзэх нь бололтой.  

Уг киноны гол дүрд Sean Patrick Flanery тоглох ба тэрбээр анх 1992 онд залуу Индиан Жонесын дүрд тоглож олны танил болжээ. Мөн энэ жилийн аравдугаар сард нээлтээ хийх “Хөрөө 7” аймшгийн кинонд тоглох ажээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж