2015 он гэхэд БНХАУ-ын интернет хэрэглэгчдийн тоо 800 сая болно гэсэн тооцоог БНХАУ-ын Аж үйлдвэрийн яам гаргажээ.
Хятад улс нийтдээ 1,3 тэрбум хүн амтай ба 800 сая хэрэглэгч гэдэг нь хүн амийн 61 хувь гэсэн үг юм.
Интернэт хэрэглэгчдийн тоо ийнхүү өссөнөөр Хятадын онлайн бизнес улам өргөжин тэлж, ашиг орлого нь дунджаар 25 хувь өснө гэж тооцоолсон байна. Ингэснээр 2015 он гэхэд Хятадын интернэтэд суурилсан бизнесийн салбарын ашиг 237,8 тэрбум ам.доллар болох гэнэ.
Одоогоор Хятадад 513 сая интернэт хэрэглэгч байгаа ба 2,3 сая гаруй вэб сайт байдаг аж.
Н.НАРАН