Өнгөрсөн баасан гаригт Microsoft-ын шинэ үйлдлийн системийн хэрэглэгчдэд ирээдүйд тохиолдох нэгэн жигтэй хязгаарлалтын тухай нийтэд ил боллоо. Өмнө нь Windows 8 стандарт хувилбар нь Media Center-гүй байх болно гэж мэдээлж байсан бол сүүлдээ DVD дискнээс дүрс сэргээхгүй болох нь тодорхой болжээ. Компьютер дээрээ DVD видео үзэхийн тулд нэг бол Windows 8 Pro Pack/Windows 8 Media Center Pack худалдаж авах, нэг бол хөндлөнгийн медиа тоглуулагч ашиглах болж байна.
Ийм шийдвэр гаргаснаа Windows-ын мэргэжилтнүүд, сүүлийн үед DVD төхөөрөмжийн хэрэглээ буурсан, хэрэв үйлдлийн систем оптик тээгч дээрээс кино сэргээхийг дэмжих тохиолдолд компани лицензийн шимтгэл төлөх үрлэгэн процедурыг гүйцэтгэх болно гэж тайлбарлаж байгаа юм. Иймээс Microsoft-ынхан үйлдлийн системийн суурь хувилбарыг DVD видео сэргээхгүй болгож, үнийг нь арай багасгаж байгаа юм байна.
Тэд мөн, Windows 8 хувилбараасаа үл шалтгаалан Windows Media Player-тэй байх бөгөөд гэхдээ DVD дискийг дэмжихгүй гэж мэдээлж байна. Цаашид видеог интернэтээр сэргээх нь бодит тээгчийг бүрэн халах учраас Microsoft платформдоо дээрх үйлдэл алга болсонд санаа зовохгүй байгаа юм.