FIFA, Монголын чөлөөт бөхийн холбоо, Гүйцэтгэгч байгууллага болох “Зун Шин” ХХК, “Цэнхэр Төхөм” ХХК-ийн “GOAL-5” төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр 15.00 цагаас МХБХ-ны байранд болно.
Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооноос Монголд үзүүлэх тусламж дэмжлэг үүгээр дуусаагүй бөгөөд 2011 оны аравдугаар сард хуралдсан ДХБХ-ны Гүйцэтгэх Хорооны хурлаар дараагийн 5-р төслийг Монголд хэрэгжүүлэх шийдвэр гарсан байна.
“ГООЛ” хөтөлбөрийн 5-р төслөөр 2002 онд ашиглалтанд орсон хиймэл зүлэг бүхий ногоон талбайн эргэн тойронд үзэгчдийн суудал баригдаж, нийтдээ 5.000 хүний суудалтай Цэнгэлдэх хүрээлэнгийн цогцолбор бий болох юм гэж Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээлэв.