Тасалгааны дулаан 20 хэмээс доошгүй байх ёстой. Өрөө тасалгаанд дулаан байвал хүүхдийг бигнэх хэрэггүй. Хэт бигнэж дулаалах нь хүүхдийн өвчин эсэргүүцэх чадварыг сулруулдаг. Хүүхдийг унтахаас нь өмнө өрөө тасалгаанд нь (хүйтэн байсан ч) агаар салхи оруулах нь сайн.
Ус чийрэгжүүлнэ. Нялх хүүхдэд тусгай онгоц, ванн байх хэрэгтэй. Хэт халуун бус усанд чимх далайн давс (энгийн ч болно) хийж оруулбал хүүхдийн өвчин эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлнэ. Хүүхдээ орой бүр усанд оруулж болно. Гэхдээ усанд нь томчуудын хэрэглэдэг элдэв янзын хөөсрүүлэгч, шингэн саван мэтийг хэрхэвч хийж болохгүйг анхаараарай. Мөн усанд оруулах, гаргах үедээ салхинд цохиулахаас сэргийл.
Нялх хүүхдийг огцом хөдөлгөх, толгойгоор нь доош харуулах, гар дээрээ сэгсчүүлэх зэрэг нь аюултайг анхаар. Учир нь нялхас төрөхдөө бараг бүгд л тархины цусан хангамжийн доголдол, зөрчилтэй байдаг. Тиймээс ихэнх толгойны өвчин үүсэх, бөөлжих, тэр бүү хэл тархинд цус харвуулж болзошгүй.