Шивээстэй яст мэлхийг 47 жилийн дараа олжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.07-нд нийтлэгдсэн

Шивээстэй яст мэлхийг 47 жилийн дараа олжээ

Домогт “Битлз” хамтлаг Ший цэнгэлдэхэд тоглож, хар арьст Америкчуудын эрхийн төлөө тэмцэгч Малкольм Х бусдын гарт амиа алдсан жил буюу 1965 онд 13 настай Жефф Кокли арын хашаанаасаа нэгэн яст мэлхий олж, хуяган дээр нь нэрийн эхний үсгээ шивжээ. Хамгийн хачирхалтай нь 47 жилийн дараа түүний аав нөгөө яст мэлхийг арын хашаанаас нь олж, мэл гайхсан гэнэ. Өдгөө 85 настай Холланд Кокли нохойгоо салхилуулж явахдаа яст мэлхийг олж харсан бөгөөд хүүгийнхээ яст мэлхий болохыг шууд таньжээ. Тэрбээр хуягт амьтны зургийг дарж, хүү рүүгээ е-мэйлээр явуулсан гэнэ. Яст мэлхийний хуяг дээр шивээс хийсэн хүү одоо 59 настай том эр болсон бөгөөд Нью Йоркийн Рочестер дүүрэгт амьдардаг байна.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж