Хуучирсан мэдээ: 2012.05.07-нд нийтлэгдсэн

Ах нь МАН, дүү нь МАХН

Д.Долгорсүрэн зааны гэр бүл энэ жилийн сонгуулиар хоёр намд үйлчлэх бололтой. Учир нь аварга  Д.Сумъяабазар МАН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших магадлал тун өндөр байгаа бол түүний дүү Асошёрюү Д.Дагвадорж МАХН-аас нэр дэвших дэг ээ. Гэхдээ их аваргыг одоогоор яг аль тойрогт нэр дэвшихээ шийдээгүй байгаа гэх аж. Д.Долгорсүрэн зааны хоёр хөвгүүн ийнхүү УИХ-д хоёр өөр намаас нэр дэвших болсныг “Зааны гэр бүлийнхэн хэн нэгийгээ заавал УИХ-д гаргаж, “бүдэрснээр” нь бизнесээ мануулах гэсэн санаа” хэмээн ярилцах хүмүүс байна.

Ж.Эрхэс
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж