“Ньюкасл” Бобби Робсоны хөшөө босгов

Хуучирсан мэдээ: 2012.05.07-нд нийтлэгдсэн

“Ньюкасл” Бобби Робсоны хөшөө босгов

Премьер лигийн “Ньюкасл Юнайтед” багийн менежер асан Бобби Робсоны дурсгалд зориулсан хөшөөг клубын цэнгэлдэх болох “Сэнт Жэймс Парк”-ийн гадна босголоо. Хөшөөний нээлтийн ажиллагаа амралтын өдөр болжээ.

Английн клубүүдээс Робсонд үзүүлж байгаа хоёр дахь томоохон хүндлэл нь энэ юм. “Ипсвич таун” баг 2002 онд багийнх нь төлөө хийсэн бүхнийг үнэлж, хөшөө босгож байсан юм. Робсон 1999-2004 оны хооронд “Ньюкасл”-ын менежерээр ажиллаж байлаа. Тэрээр 2009 онд 76 насандаа өөд болжээ. Бобби Робсоны 2 м 73 см ийн өндөртэй хөшөөний нээлтийн ажиллагаанд гэр бүлийнх нь болоод багийн менежер Алан Пардев болон хуучин тоглогчид оролцсон байна. “Ньюкасл” энэ улиралд Робсоноос хойш анх удаагаа топ дөрөвт багтах магадлалтай ч “Манчестер Сити”-д талбай дээрээ хожигдсоноор байдал хүнд болсон юм. Гэхдээ ирэх ням гарагт “Эвертон”-ы эсрэг хийх тоглолт бүх зүйлийг шийднэ. Бобби Робсон карьерынхаа турш “Фулхэм”, “Эйндховен”, “Спортинг Лисбон”, “Порту”, “Барселона” болон “Ньюкасл Юнайтед” багуудыг удирдаж байснаас гадна Английн шигшээ багийн багт тоглогч дасгалжуулагч байсан гэдгээр нь дэлхий дахин мэддэг юм.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж