Эхлээд эрдэмтэд ТУ-134 нисэх онгоцоор Баруун сибирийн нутаг дэвсгэрт нүүрс хүчлийн хий, озон, метан, уур, аэрозолийн бөөмс, хөө зэргийн бөөмнөрөлийг судлаж хэмжинэ. Дараа нь судалгааны үр дүнг тооцоолсон загвартай харшуулна гэж Томск хотын Агаар мандалын хараа зүйн хүрээлэнгийн дэд захирал Борис Белан «Оросын дуу хоолой» радиод мэдээлээд
«Одоо дэлхийн агаарын дулаарал амны уншлага болсон. Бүх таамаглал ямар нэг загварыг үндэслэсэн. Гэвч загвар одоогоор боловсронгуй болоогүй. Иймээс тооцоолт итгэлтэй бус байна. Энэ удаагийн туршилт хэмжиж болмоор юм бүхнийг загварыг үндэслэсэн тооцоолттой харшуулах зорилготой» гэв.
Оросын ба францын мэргэжилтнүүд 5-р сарын дундуур өргөн цар хүрээтэй судалгаа хийж эхлэнэ. Тодорхой боловсруулалт бий. 2011 оноос олон улсын агаарын лаборатори оны янз бүрийн улиралд нислэг хийж, хэмжсэн байна.Үүний өмнө эрдэмтэд японы мэргэжилтнүүдтэй хамтран сибирийн ойг судлажээ. Хамгийн гол нь хойд ой модноос хүлэмжийн хийн хаягдлыг багасгахад ямар хувь нэмэр оруулж байна вэ гэсэн асуудалд хариулах хэрэгтэй гэж Борис Белан тэмдэглэн хэлээд
«Сибирийн ой мод үүргээ биелүүлж байна гэж бид 2005 он хүртэл итгэлтэй хэлж байсан. Гэвч 2005-2008 онд нүүрс хүчлийн хийн хэмжээ доод давхрагт багасав. Ургамал нэмэлт хэмжээний нүүрс хүчлийн хийг шингээхгүй байх шиг байна» гэв.
Энэ үйл явц түр зуурын эсвэл эргэлт буцатгүй болсныг ойлгохын тулд нэг-хоёр жил ажиглах хэрэгтэй. Агаарын лабораториас гадна хянан шалгах станцыг газар дээр хэрэглэнэ. Жишээлбэл, фотометрийн цогцолбор цацрагийн дээшлэх, доошлох урсгал ба агаар мандалын уур, озоныг бүртгэж судлана. Түүнчлэн хүрээлэн буй орчинг ажиглах америкийн хиймэл дагуулын системийн мэдээлэл баримтуудыг туршилтад ашиглах юм.
Орос-францын төслийг 2014 он хүртэл тооцоолсон. Үүнд хоёр талаас нийт 1 сая доллар гаргах юм.