Непалийн үерийн улмаас 17 хүн живжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.07-нд нийтлэгдсэн

Непалийн үерийн улмаас 17 хүн живжээ

Непальд өнгөрсөн амралтын өдрүүдэд аймшигтай үер болсноос 17 хүн живж, 47 хүн сураггүй болсон талаар тус улсын цагдаа нар мэдээлжээ. Цагдаа нарын мэдээлж буйгаар аврах ажилтнууд Сети голын эрэг хавиар сураггүй алга болсон хүмүүсийг олохоор эрэлд гарч, орон гэргүй болсон иргэдийг нүүлгэн шилжүүлж байгаа гэнэ. Сураггүй алга болсон хүмүүсийн дунд Украйны хэд хэдэн жуулчид байсан бололтой. Непалийн нийслэл Катмандугаас хойд зүгт 200 км-ийн зайд орших голын усыг хааж байсан цасан нуранги хайлсан нь ийнхүү үер болсон гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж