1993 онд залуу эмэгтэйн занданшуулсан шарилыг Монголын хил орчимд Алтай нурууны Укок тэгш өндөрлөгийн скифийн үеийн булшнаас олжээ. Барагцаалбал 2500 гаруй жилийн тэртээ түүнийг оршуулсан хэмээн тооцоолоод байгаа юм. Эмэгтэй торгон цамцтай, үслэг дээлтэй ба маш олон гоёл чимэглэлтэй байсан аж. Зургаан зээрд морийг түүнтэй хамт оршуулсан аж.
Занданшуулсан шарил маш сайн хадгалагдсан хийгээд биеийг нь шивж зурсан хээ зураг тод харагдаж байгаа гэнэ.
Энэ нь эртний үлгэр домогт гардаг Кадын хатагтайн шарил гэж эндхийн уламжлалт шүтлэгтэй оршин суугчид үзэж байна. Тэр хүн төрөлхтний эх үүсвэр болсон дарь эх хэмээн алтайн уугуул хүн ам үздэг. Түүнээс гадна залуу эмэгтэй дэлхийг мангасаас хамгаалахаар амиа хорлосон байх гэж алтайнхан таамаглаж байна. Иймээс түүнийг «Алтайн хатагтай» гэжээ.
Эрдэмтэд хатагтайн гарал үүслийн хувилбарыг няцаав. Тэр хатагтай байгаагүй гэсэн дүгнэлт оршуулсан газар дээр нь занданшуулсан шарилыг судласан эрдэмтэд хийжээ. Тэр нийгмийн дунд давхрагад хамрагдаж байсан гэж тэд үзсэн юм. Эмэгтэй алтайн орчин цагийн оршин суугчдын овог дээдэст хамрагдахгүй гэж ДНК-г нь судалсны дараа үзсэн байна.
Занданшуулсан шарилыг нарийн тал бүрээр судлахаар Уулын Алтайгаас авч явсан байна. Энэ нь орон нутгийн оршин суугчдын дүргүйцэл төрүүлэв. Түүнийг эндээс зайлуулсан нь янз бүрийн гай гамшгийн шалтгаан болсон гэж тэд үзэж байна. Тухайлбал 2003 оны 9-р сарын сүүлчээр Уулын Алтайд болсон хүчтэй газар хөдлөлтийг дурджээ. Алтайн хатагтай гэгчийн занданшуулсан шарилыг олж илрүүлсэн газарт нь буцаахыг БНАлтай Улсын зарим оршин суугч олон жилийн турш оролдож байна. Гэвч эрдэмтэд үүнийг эсэргүүцэв. Археологийн хосгүй обьектийг зохих ёсоор хадгалах нөхцөл БНУлсад алга гэж тэд байр сууриа тайлбарлажээ.
Хожим занданшуулсан шарилыг нарийн судлаад Горно-Алтайск хотын буурьтай сэлбэн шинэчилсэн музейд шилжүүлэхээр тохиролцов. Энэ зорилгоор булшны хэлбэртэй нэг ёсны бунхан музейд байрлуулна. Гэхдээ занданшуулсан шарилын хуулбарыг үзэгч олонд үзүүлэхийг онцолсон байна. Шарилыг нийт олонд үзүүлэх ёсгүй гэж музейн удирдагчид үзэж байна. Харин хатагтай гэгчийн шарилыг цаашид судлах боломж эрдэмтдэд олгох юм.
http://mongolian.ruvr.ru/