ХНМӨСҮндэсний төв хаягаа солилоо

Хуучирсан мэдээ: 2012.05.07-нд нийтлэгдсэн

ХНМӨСҮндэсний төв хаягаа солилоо

Хөдөлмөрийн Нөхцөл Мэргэжлийн Өвчин Судлалын Үндэсний Төв ХАЯГАА СОЛИЛОО

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн өвчин судлалын үндэсний төв /ХНМӨСҮТ/-ийг тус төвийг үндэслэгчдийн нэг, Монгол Улсын хүний гавьяат эмч, доктор Ядамын Мөнхчулууны нэрэмжит болгохоор шийдвэрлэсэн талаар бид өмнө мэдээлж байсан. Энэхүү тогтоолыг ёслон тэмдэглэх ажиллагаа 5-р сарын 4-ний баасан гарагт болж өнгөрлөө. Уг арга хэмжээнд ХНМӨСҮТ-ийн хамт олон болон Я.Мөнхчулуун докторын гэргий С.Дуламсүрэн, ууган хүү М.Зоригт, дунд хүү М.Мөнхжаргал нар мөн түүний төрсөн нутаг болох Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Ч.Улаан, аймгийн Засаг дарга Ж.Батсуурь, НХХ-ийн сайд Т.Ганди, УИХ-ын гишүүн С.Оюун нарын олон зочид хүрэлцэн ирсэн юм.

Уригдан ирсэн зочид бүгд Я.Мөнхчулуун доктортой хамт ажиллаж байсан, ойр дотно байсан хүмүүс бөгөөд гавъяат эмчийн хөдөлмөрч хичээнгүй, нягт нямбай чанар, хүний төлөө гэсэн сайхан сэтгэлийг энэ өдөр дурсан ярьж байлаа.

Мөн үеэр ХНМӨСҮТ-ийн байранд Я.Мөнхчулууны гэрэл зургийн бичил үзэсгэлэнг гаргасан нь түүнтэй хамт ажиллаж байсан ахмадуудын анхаарлыг ихэд татаж байв. Түүнчлэн сайн удирдагч, зохион байгуулагч, зөвлөгч асан Я.Мөнхчулууны хамт олонтойгоо хөдөлмөрлөж зүтгэж явсан түүхийг өгүүлсэн гэрэл зургийн цуглуулгыг түүний гэргийг Дуламсүрэнд төвийн дарга Д.Атармаа гардууллаа.

Эх сурвалж: http://www.munkhchuluun.org
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж