
Мөн бүлгээр УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу нараас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд чуулган өндөрлөхөөс урьтаад УИХ-аар асуудлыг оруулж “Хэлэлцэх эсэхийг нь дэмжих ёстой” гэж үзсэн аж. Эл хуулийн төслийг жилийн өмнө УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, дэмжсэн юм байна. Нөгөөтэйгүүр, хэзээ эл хууль батлагдах бол хэмээн олон нийтийн дунд хүлээлт үүсгэсэн. Тийм учраас хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэчихсэн байхад дараагийн парламент цааш нь хэлэлцүүлгийг нь үргэлжлүүлээд явах бололцоотой гэж үзжээ. Гурав дахь нь иргэний үнэмлэхгүй иргэдийг яаж сонгууль оролцуулах вэ гэдэг асуудал багтсан байна. Одоогоор 40 мянга орчим иргэн үнэмлэхээ гээсэн үрэгдүүлсэн гэж мэдэгджээ. Бүлгийн хувьд сонгууль болохоос өмнө буюу үлдэж байгаа нэг сарын хугацаанд иргэнээ үнэмлэхээ үрэгдүүлсэн иргэдэд түүнийг нь хэвлэж олгох чиглэлээр Засгийн газар шийдвэрээ гаргаж, Улсын бүртгэлийн ерөнхий газар нь шуурхай ажиллах ёстой гэж үзсэн байна.