Сурагчдын ДАШТ-ээс хос алтан медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2012.05.07-нд нийтлэгдсэн

Сурагчдын ДАШТ-ээс хос алтан медаль хүртлээ

Румыны Иаси хотноо өчигдөр өндөрлөсөн шатрын сурагчдын ДАШТ-ээс Монголын бяцхан шатарчид дөрвөн медаль хүртлээ. Дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 6-нд болсон тус тэмцээнд Монголын 16 шатарчин оюун ухаанаа сорьсноос хөвгүүдийн 17 хүртэлх насны ангилалд Ц.Лхагвасүрэн, 9 насны ангилалд Э.Баасансүрэн нар түрүүлсэн бол охидын 7 насны ангилалд Г.Маралгуа хүрэл медалийн эзэн болжээ. Ц.Лхагвасүрэн есөн өргөөс нийт 7,0 оноо авсан бол Э.Баасансүрэн 8,0 оноогоор тэргүүлж, шатрын сурагчдын дэлхийн аваргаар тодорсон байна. Түүнчлэн ДАШТ-ий үеэр болсон блиц буюу түргэн тоглолтын тэмцээнд Х.Баясгалан хөвгүүдийн 9 насны ангилалд өрсөлдөж, хүрэл медаль хүртсэн байна. Тус ангилалд 30-аад орны 85 шатарчин оюун ухаанаа сорьжээ. Х.Баясгалангийн тухайд мөн стандарт төрөлд дөрөвдүгээр байрт шалгарсан амжилт гаргасан юм.

Сануулахад, 2010 онд Туркийн Кайсери хотноо болсон шатрын сурагчдын ДАШТ-ээс А.Энхтуул охидын 17 насны ангилалд өрсөлдөж, дэлхийн аварга болсон билээ.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж