Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн
ойн хүрээнд зохион байгуулж буй “Mining Mongolia-90”
чуулга уулзалтыг угтаж “GLOGEX” грүпп
болон “ROMPEV” компани
хамтран “Уул уурхайн төслийн үнэлгээ” сэдэвт
сургалтыг “Ramada”
зочид буудалд зохион байгуулж байна. Сургалтыг уул
уурхайн төслийн эдийн засагтай холбоотой мэргэжилтнүүдэд зориулан зохион
байгуулж буй бөгөөд геологич болон инженер, банк санхүүч, хайгуулын ажлын менежер
зэрэг 20 гаруй хүн хамрагдаж байна. Сургалтаар хүдрийн агуулга болон блокийн
загварчлал, ил уурхайн төлөвлөлт болон загварчлал, төслийн эдийн засгийн
шинжилгээнүүдээс эхлэн уурхайн төслийн үнэлгээг геологи болон эдийн засгийн
тодорхой бүс нөхцөлд хэрхэн үнэлэх, удирдлагын үйл ажиллагааны уян хатан
чадварыг ашиглан болзошгүй эрсдэлийг хэрхэн бууруулж төслийн үнэлгээг
нэмэгдүүлэх аргуудын ойлголтыг оролцогчдод өгөх юм байна.Сургалтын багш “ROMPEV” компанийн ерөнхий менежер, үүсгэн байгуулагч, доктор Люис А.Мартинез Типе юм. Тэрбээр 15
гаруй жил уурхайн инженерчлэл, геостатистик, эрсдэлийн үнэлгээ болон төслийн
үнэлгээний чиглэлээр ажилласан чадварлаг мэргэжилтэн
аж.
Люис А.Мартинез Типе нь 2003 онд Квинслендийн их сургуулиас
шинжлэх ухааны мастер зэргийг хүртэн дараа нь Квинслендийн Техникийн Их
Сургуулиас “Стратегийн ил уурхайн төслийг бодит мэдээллийн арга /real options/
болон эконометрикс-н цогц шинжилгээнд тулгуурлан үнэлэх нь” гэсэн сэдвээр
шинжлэх ухааны доктор зэрэг
хүртсэн байна. “ROMPEV” компанийг
байгуулахаас
өмнө “Люис Xstract Mining
consulting”
байгууллагад XROM хэлтсийн менежер, “GEMCOM
International”
байгууллагад үнэлгээний мэргэжилтэн, Квинслендийн Техникийн Их Сургуульд
судалгааны ажилтнаар ажиллаж
байсан арвин туршлагатай аж.
Люис нь Квинслендийн Их Сургуулийн WH Bryan Судалгааны төв, Уул уурхайн
тогтвортой хөгжлийн институтэд одоогоор орон тооны бус ахлах судлаачаар ажиллаж
байгаа бөгөөд Австрали, Чили болон Перу зэрэг улсуудад төслийн үнэлгээ,
стратегийн эрсдэлийн удирдлага болон оновчлолын чиглэлээр хэд хэдэн судалгааны
ажил нийтлүүлсэн байна.

Тэрбээр энэхүү сургалт нь ил уурхайн төслийг барууны зах
зээлийн зарчмаар цогц байдлаар үнэлж сурахад ихээхэн ач холбогдолтой болохыг
онцолсон юм. Сургалт өчигдөр эхэлсэн бөгөөд гурван хоногийн турш үргэлжилнэ. Сургалтад
хамрагдаж буй Геологи, уул уурхайн сайд асан, доктор Ч.Хурц сургалтын ач
холбогдлыг ихээхэн үнэлж буйгаа илрэхийлсэн юм.