“Боловсролын тав хоног” аян өрнүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.07-нд нийтлэгдсэн

“Боловсролын тав хоног” аян өрнүүлнэ

Өмнөговь аймгийн “Шинэ үеийн давалгаа” ТББ-аас санаачлан, орон нутгийн “Алтанговь ТВ”, “Төгс голомт” ТББ зэрэг байгууллагууд хамтран аймгийнхаа бүх ЕБС болон МСҮТ-ийг хамруулсан “Боловсролын 5 хоног” аян зохиох гэж буй гэнэ. Энэхүү үйл ажиллагааны ач холбогдол нь   ЕБС-ын сурагчдад суралцах арга барилд хэрхэн суралцах, мэргэжлээ хэрхэн зөв сонгох, ирэээдүйгээ бодитоор төсөөлөн төлөвлөхөд чиглэсэн боловсролын хөрөнгө оруулалт хийх явдал ажээ. Тус хөтөлбөрт 5-10-р ангийн сургачид хамрагдах ба үндсэн үйл ажиллагаа нь мэдлэг мэдээлэл олгох  лекцийн арга хэмжээ юм байна. Лекцэнд   Өмнөговь аймгийн шилдэг залуу лидерүүд боловсролын тогтолцооны талаар илтгэл тавих ажээ.

                                                                                                                                         Э.Сараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж