Каннд Каддафиг буулгасан тухай кино гарна

Хуучирсан мэдээ: 2012.05.07-нд нийтлэгдсэн

Каннд Каддафиг буулгасан тухай кино гарна

   

            © Bernard-Henri Lévy

Францын сэтгүүлч, найруулагч Бернар-Анри Левигийн (Bernard-Henri Lévy) 2011 оны Ливийн иргэний дайны үеэр бүтээсэн “Тобрукскийн тангараг” (Le serment de Tobrouk) киног Каннын наадмын үндсэн шалгаруулалтаас гадуур онцгой үзлэгээр 5 сарын 25-нд нийтэд толилуулах гэж байна.

Киног Ливид хийсэн францын түрэмгийллийн гэрч болсон сэтгүүлчийн тухай өгүүлдэг Левигийн “Дайны тухай хайрлалгүйгээр” (La guerre sans l"aimer) номонд тулгуурлан бүтээжээ. Леви 2011 оны 3 сард ливийн босогчидтой хийсэн хэлэлцээрт биечлэн оролцож, Үндэсний шилжилтийн зөвлөлийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэхэд хүчин зүтгэсэн байна.

“Тобрукскийн тангараг” киноны зураг авалтыг Каддафигийн дэглэмийг түлхэн унагаасан иргэний дайны бүхий л найман сарын туршид гүйцэтгэжээ. Зургийг Ливид болон Парис, Лондон, Нью Йоркт авсан байна. Киноны дөрвөн баатар, мөн магадгүй ливийн босогчдын төлөөлөгчид Каннд киноны нээлтэд ирж магадгүй юм.

Киноны нэр нь дэлхийн хоёрдугаар дайны францын Эсэргүүцлийн зүтгэлтнүүдийн өргөсөн “Куфрын тангараг”-аас улбаатай. 1941 онд Ливийн Куфра баян бүрд орчимд  италийн фашистуудтай тулалдаж ялалт байгуулсныхаа дараа хурандаа Филипп Леклерк хамтран зүтгэгчдийнхээ хамтаар “бидний туг, бидний гайхамшигт туг Страсбургийн хийдийн оройд мандах хүртэл зэвсэгээ үл хураана” хэмээн тангарагласан түүхтэй.

2011 оны 2 сарын 22-нд нутгийн гарнизоны команпдлагч Сулейман Мухаммад сөрөг хүчний талд орсноор ливийн босогчид Тобрукийг хяналтандаа авсан юм.

Энэ жил Каннын наадам африкийн орнуудын тухай кинонд онцгой анхаарал хандуулж, хөтөлбөртөө ийм дөрвөн ч киног багтаагаад байгаа билээ. Эдгээр нь египетийн найруулагч Юсри Насраллын египетийн хувьсгалын тухай “Тулааны дараа”, мароккын Набил Аюушийн терроризмын сэдэвт “Бурхны морь”, сенегалийн Мусе Турегийн цагаачдын тухай “Завь”, Левигийн “Тобрукскийн тангараг” гэсэн бүтээлүүд юм.

Эх сурвалж: Le Point

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж