Хаан банк, сагсан бөмбөгийн “Мөнгөн цагариг” клуб хамтран зохион байгуулдаг Спортын холбоодын сагсан бөмбөгийн уламжлалт тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Тэмцээнд эрэгтэйчүүдийн 15, эмэгтэй таван баг өрсөлдсөнөөс Хөлбөмбөгийн холбооны эрэгтэй, Олс таталтын холбооны эмэгтэй багууд аваргаар тодорчээ. Спортын сэтгүүлчдийн холбооны бүсгүйчүүд мөнгөн медаль хүртэж, эрчүүд V байр эзэлсэн. Тус тэмцээнээс ийнхүү гурав дахь медалиа (нэг алт, хоёр мөнгө) зүүж байгаа бүсгүйчүүдийн бүрэлдэхүүнд Үндэсний телевизийн Д.Болорцэцэг, Боловсролын Б.Онон, “Ардчилал” сонины Ж.Цэцэгмаа, Шууд-ын А.Алтанчимэг болон бусад сэтгүүлчид амжилттай тоглолоо.
МОНГОЛЫН СПОРТЫН СЭТГҮҮЛЧДИЙН ХОЛБОО