Харин хотын дарга энэхүү урилгын дагуу цаг товлож, хүлээж суулгүйгээр маргааш нь буюу бямба гаригт тус сургуульд ажиллалаа. Хуучнаар 46-р сургууль буюу эдүгээр “Сэтгэмж” цогцолбор сургууль нь Баянгол дүүргийн 11,23, Чингэлтэй дүүргийн 7,8 дугаар хорхооны иргэдэд үйлчилдэг, 2000 гаруй суралцагчтай. Халаалтын зуухаар ажилладаг ч халаалт муутай, өвлийн улиралд хүүхдүүд гадуур хувцастайгаа хичээллэдэг, урлаг спортын танхимгүй тул 920 хүүхдийн суудалтай шинэ хичээлийн байр барих асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байгаа юм.
Хотын дарга хэдийгээр хүндрэлтэй нөхцөлд байгаа ч гэсэн хүүхдүүдэд эрдэм боловсрол олгох ажлаа цалгардуулалгүй хийсээр ирсэн багш, ажилтнуудад талархал илэрхийлээд энэ жил тус сургуулийг төвийн нэгдсэн халаалтын шугамд холбох асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо. Мөн ирэх онд шинэ барилга барих зураг төсөл, тооцоо судалгаа хийхийг ч даалгасан байна.