
Гурван сайхан сум нь 216 малчин өрхтэй бөгөөд 20 өрхийн 29 мянга орчим мал гадны аймаг, сумын нутагт өвөлжиж, хаваржсан байгаа аж. Одоогийн байдлаар эх малын 54,2 хувь төлөлсөн ба 85 ботго, 64 унага, 113 тугал, 14759 хурга, 12603 ишиг гарч, төлийн хорогдолгүй байгааг малчид уламжилжээ.
П.Сандагдож /Дундговь аймаг/